Санжаадоржийн Батгvр
1975-07-06 єдєр Улаанбаатар хотын Налайх дvvрэгт
тєрсєн. 1998 онд Утга Зохиолын Дээд Сургуулийг
сэтгvvлч-уран зохиолын ажилтан мэргэжлээр
дvvргэсэн.
Оршил
С. Батгvрийн « Бурхдын vелзvvр» ном нь орчин vеийн
яруу найргийн нэгэн шинэ цутгалан болох бодол
бясалгалын шинжтэй, задгай хэлбэрээр бичихэд хувь
нэмэр болохуйц євєрмєц шvлгvvдтэй юм. Нийслэлийн
олон тєрлийн сонингуудад шинэ санаа, шинэ vзэл
бодлын амьсгалтай олон нийтлэл, сурвалжлага, ярилцлага
бичсэн авьяаслаг сэтгvvлч болохоо харуулсан энэ
залуу найрагч єєрийн євєрмєц шvлгvvдээрээ уншигчдад
санаа болдлоо єгvvлж байна. Тvvний шvлгvvд нь
хvмvvст бодол, ухаарал бэлэглэж, эргэцvvлэн санахын
хvслэнд даллан дуудаж буй ажээ. Тvvний « Бурхдын
vелзvvр » шvлэгт
Худал. Yнэн. Тамлах. Жаргаах.
Дэнс
Хоног тоолох. Тулгуурт таягт
Євгєнц
Євчин. Гэрээслэлт. Од харвалт
Yхэл
Чимээгvй хот. Шувууд. Гунигт зугаалга
Зул
Yл хєдлєхvй биет цогцос
Yл vзэгдэх хэсvvлч сvнс
Газарт ч нойрсоно.
Тэнгэрт ч тэнvvчлэнэ.
гэсэн нь ертєнцийн юмс vзэгдэл мєнхийн хєдєлгєєнд
байдаг гvн ухааны санааг єгvvлжээ.
« Би чамд дурлаагvй » шvлэгтээ
Би чамд дурлаагvй
Бодол эсгэж сэтгэлдээ урлаагvй
Бороотой vдшийн нулимсанд чинь согтчихоод
Бvсгvй чамайг зєвхєн харах л гэсэн юм
Би чамд дурлаагvй...
гэсэн нь хvмvvсийн зvрх сэтгэлийн сонирхол, шохоорхол
зэрэг олон єнгє аястай байдгийн учрыг яруу найргийн
хэлээр єгvvлэхийг оролдсон нь болой.
Мєн « Ижиигээ санахуй»
Сэтгэл итгэлийн хvvдээ даатгасан ижий
Сэвтээ нь vгvй цийлэгнэн , анивчих шvvдрийн нулимсаараа
Буруутахад минь vнэнээс ємгєєлєн хамгаалдагсан
Бодол хурж нvд гархилахад уйдааг минь дэвтээдэгсэн
гэсэн нь ээжийнхээ сайхан сэтгэлийг хvvгийн сэтгэлээр
нэхэн санаж шvлгийн ариухан мєрvvдээр мєнхлєн
vлдээе гэсэн найрагчийн гэгээн бодол юм. « Yхлийг
чи сэтгээч » шvлэгтээ
Агшин зуур ч гэсэн vхлийг бодооч
Амьдрал гэдэг мєнхийн зогсоол биш
гэсэн нь хорвоогийн жам хэзээ ч хэнийг ч дайрч
болох аюултайг хvмvvст хэлэхийг хичээснээс гадна
орчлонгийн мєнх бусыг ухаарсан найрагчийн сэтгэлийн
єчил болой.
С. Батгvрийн энэ бяцхан ном уншигч танд ухаарал,
сэхээрэл, хvний сэтгэлийн гуниг баярыг шивнэж,
хайр сэтгэл, халуун итгэл, хvсэл хясал, мєрєєдєл
гуниглал аль алиныг нь бодогдуулж, хорвоогийн
эрээн барааныг єгvvлж, найргийн хэлээр vнэнийг
дуулсан, нэгэн vеийн дуу хоолой болох биз ээ.
Уран бvтээлийн бартаатай агаад бахархалтай замыг
сонгож шvлэгчийн зовлон жаргалыг эр хvнийхээ зоригоороо
туулахыг зориглон ийнхvv туурвисан энэхvv ном
таны оюуны эрдэнэсийн санд гэрлийн гялбаа нэмэх
болтугай.
Д. Нацагдоржийн шагналт
зохиолч, яруу найрагч Ш. Дулмаа
1999 оны 04 сарын 01
|